СКАЙНЕР ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ БЭ?
Скайнер гэж юу вэ?
Скайнер гэдэг нь фото зураг, цаасан дээр байгаа зураг, дүрс болон текст, негатив хальс, слайд зэргийг уншиж компьютер лүү дүрсэн мэдээлэл болгон шилжүүлдэг төхөөрөмж юм.
Та Скайнер худалдан авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл ямар зорилгоор хэрэглэх вэ гэдгээ урьдчилан тодорхойлох хэрэгтэй.
Жишээлбэл та зөвхөн фото зураг болон цаасан дээрх зургийг компьютер лүүгээ хөрвүүлэх гэж байна уу? Эсвэл фото зургын негатив хальснаас зураг хөрвүүлэх гэж байна уу? Аль эсвэл фото слайднаас уу гэдгээ сонгох хэрэгтэй. Мөн текстэн бичвэрийг компьютер лүү хөрвүүлж Microsoft Word гэх мэт тексттэй ажилладаг програмаар засварлах боломжтойгоор хадгалсан ч болно.
Та ямар зорилгоор хэрэглэхээ шийдсэн бол дараах техникийн тодорхойлолтуудын талаар ойлголттой болсон байх хэрэгтэй.
1. Хөрвүүлэх технологи (Scanning technology)
Зураг, дүрс, текстийг таньж хөрвүүлэх технологиороо.
Ихэнх скайнер "charge-coupled device (CCD)" гэсэн технолгийг ашигладаг бөгөөд энэ нь анх одон орон судлаачид хэрэглэдэг байжээ. Энэ технологи нь 20 гаруй жилийн туршид хөгжсөөр ирсэн бөгөөд өргөн дэлгэр хэрэглэгддэг технологи юм. Энэ технологийг хэрэглэсэн скайнер нь үнэ хямд байдаг.
CIS Technology: Энэ технологийг хэрэглэж буй скайнер нь бусад скайнерийг бодвол илүү том, хүнд байдаг ба тийм ч өргөн дэлгэрээгүй.
Мэргэжлийн түвшинд "photomultiplier tube (PMT)" гэсэн технологийг ашигладаг гэвч энэ ердийнхөөс илүү үнэтэй байдаг. Эдгээр технолгууд нь компьютер лүү хөрвүүлж буй зургийн чанарт голлох нөлөө үзүүлдэг.
2. Өнгөний нягтрал (Resolution)
Энэ нь зургийн чанар юм. Нэг инч дэх цэгүүдийн тоо буюу пикселийн тоогоор илэрхийлэгддэг (dots/pixel per inch - DPI/PPI). Цэг болон пикселийн тоо их байх тусам зургийн чанар сайн байна. Ердийн скайнерууд нь 72-оос 600 DPI хэмжээтэйгээр зураг хөрвүүлэх чадвартай байдаг.
3. Битийн нягтрал (Bit depth)
Энэ нь нэг пиксел дэх bit-ийн тоогоор илэрхийлэгддэг. Харин "Color depth" гэдэг нь тухайн зураг хичнээн өнгөөр ялгарч харагдахыг заасан үзүүлэлт юм. "Bit depth"-ийн хэмжээ их байх тусам өнгөний ялгарал төдий чинээ их байх болно. Гэхдээ мэдээж файлын хэмжээ ч нэмэгдэх болно. Жишээ нь:
- 24 bit-ийн скайнер 16 сая өнгөний ялгаралтайгаар татаж чадна.
- Компьютерийн дэлгэц нь пикселүүдээс тогтдог. Хар цагаан дэлгэцийн нэг пикселд нэг л бит байдаг. Тэгээд энэ бит нь хар эсвэл цагаан байдаг.
- Хэрэв нэг пикселд 2 бит байх юм бол 4 өнгө ялгарна. (2 бит х 2 өнгө= 4 өнгө)
- Нэг пикселд 4 бит байвал 2x2x2x2 буюу 16 өнгө.
- Ердийн комьютер нэг пикселд 8 бит байдаг бөгөөд энэ нь 256 өнгө ялгаруулна гэсэн үг.
- Сүүлийн үед ихэнх өнгөт дэлгэц нэг пикселд 16 эсвэл 24 бит хэмжээтэй болсон бөгөөд энэ нь 65 мянга болон 16 сая өнгө ялгаруулах боломжтой болж байна.
Битийн нягтрал Өнгөний тоо Тооцоолол
1 bit 2 өнгө 21 (2)
2 bit 4 өнгө 22 (2x2)
3 bit 8 өнгө 23 (2x2x2)
4 bit 16 өнгө 24 (2x2x2x2)
5 bit 32 өнгө 25 (2x2x2x2x2)
6 bit 64 өнгө 26 (2x2x2x2x2x2)
7 bit 128 өнгө 27 (2x2x2x2x2x2x2)
8 bit 256 өнгө 28 (2x2x2x2x2x2x2x2)
16 bit 65,536 өнгө 216
24 bit 16,777,215 өнгө 224
1 bit -ийн 2 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 1,329 byte 4 bit -ийн 16 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 4,407 byte 8 bit-ийн 256 өнгөтэй зураг, өргөтгөл нь GIF, файлын хэмжээ 8,822 byte 24 bit-ийн 16,777,216 өнгөтэй зураг, өргөтгөл нь JPEG, файлын хэмжээ 4,321 byte
Зураг хөрвүүлэх
Зураг хөрвүүлэхдээ тухайн скайнерийн өөрийнх нь зураг засварлах програм болон өөр бусад зурагтай ажилладаг програмуудын тусламжтайгаар хөрвүүлэх гэх мэтээр олон аргаар хөрвүүлж болно. Харин энэ удаад Adobe PhotoShop програм дээр жишээ болгон тайлбарлая.
1. Start -> Programs -> Adobe Photoshop гэсэн дарааллаар програмаа нээнэ.
2. File -> Import гэсэн дарааллаар орж жагсаалтаас өөрийн скайнерийн нэр дээр дарж ажиллуулна. (Энэ үед скайнер асаалттай байх)
3. Ингээд скайнерийн програм ажиллах бөгөөд дараах зааврыг уншна уу.
Скайнерын програм хангамж
Энэ нь таны худалдан авсан скайнертай хамт дагалдан ирдэг бөгөөд та энэ програмын тусламжтайгаар хүссэн зургаа компьютер лүү хөрвүүлэх боломжтой. Аль фирмийн бүтээгдэхүүн гэдгээсээ хамаарч өөр өөр байдаг боловч энэ програм хангамжид дараах үндсэн функцүүд байдаг.
1. Color:
Энэ нь хөрвүүлэх гэж буй зургаа ямар өнгөөр хөрвүүлэх вэ гэдгийг сонгох сонголт юм. Энд Grayscale - Хар саарал, Хар цагаан - Black&White, Өнгөт - Color photo, Текст - text гэх мэт сонголтууд байдаг. Хар зургийг Color photo гэсэн сонголтоор хөрвүүлж болох боловч зураг нь хар хэвээрээ л байна. Харин зургийн хэмжээ нь Grayscale гэсэн сонголтоор хөрвүүлснээс их байдаг. Иймд хар цагаан зураг хөрвүүлэх бол Grayscale гэсэн сонголтыг хийсэн нь зөв.
2. Resolution
72, 96, 200, 300, 600, 1200 гэх мэт. Та эндээс тухайн хөрвүүлэх гэж байгаа зургаа ямар зорилгоор ашиглахаас хамаарч сонголтоо хийх хэрэгтэй. Хэрэв зөвхөн интернэтээр зургаа дамжуулах гэж байгаа бол 72 эсвэл 96 dpi гэсэн сонголтыг хийх хэрэгтэй. Харин тухайн зургаа хэвлэх гэж байгаа бол 300 dpi гэсэн сонголтыг хийхэд хангалттай.
3. Preview
- Энэ нь хөрвүүлэх зургаа урьдчилан харах хэрэгсэл юм. Ингэс урьдчилан харснаар тухайн зургаа бүтнээр нь аль эсвэл тодорхой хэсгийг нь л хөрвүүлэх гэх зэргээр сонголт хийх боломжтой болно.
5. Scale
- Энэ нь тухайн зургыг өөрийнх бодит хэмжээгээр хөрвүүлэх үү? эсвэл тодорхой хувиар ихэсгэж багасгах уу? гэдгийг сонгоно. Хэрэв 100% гэж байвал энэ нь тухайн зургын бодит хэмжээ. 30% гэвэл бодит хэмжээнээс энэ хувиар багасгана. 130% гэвэл бодит хэмжээнээс 30%-иар ихэсгэнэ гэсэн үг.
4. Scan
- Дээрх бүх тохиргоонуудаа хийсэн бол одоо энэ командаар зургаа хөрвүүлнэ.
4. Scan командын тусламжтай зургыг хөрвүүлэхэд тухайн зураг PhotoShop-ийн ажлын талбарт орж ирнэ.
5. Энэ зургаа одоо нэр өгч хадгалах хэрэгтэй. Үүний тулд File -> Save командыг өгч гарч ирэх цонхны "File name" гэсэн талбарт зургын нэрийг бичиж хадгална.
Скайнерын тавцангийн хэмжээ:
Ихэнх скайнерын тавцан нь А4 буюу бичгийн цаасны хэмжээтэй байдаг. Зарим скайнер нь А3 цаасны хэмжээтэй ч байдаг. Гэвч эдгээр нь илүү үнэтэй байдаг.
Текстэн мэдээллийг скайнерын тусламжтайгаар хөрвүүлэх
Оптик скайнер нь текст бичвэрийг зурагнаас ялгаж чаддаггүй түүнийг зураг мэтээр хүлээн авч компьютер луу хөрвүүлдэг. Иймээс скайнераар компьютер лүү хөрвүүлэн оруулж ирсэн текст бичвэрийг "Microsoft Word" гэх мэт текстэн мэдээлэлтэй ажилладаг програмуудаар засварлах боломжгүй байдаг.
Харин та скайнераар хөрвүүлэгдэн орж ирсэн эдгээр бичвэрүүдийг засварлах шаардлага гарвал оптик дүрслэлүүдийг таних систем буюу "Character recognition system (OCR)"-ийг хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр зургийг ASCII код болгон хувиргадаг.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа ихэнх скайнеруудад энэхүү "OCR" системийг дагалдуулах
No comments:
Post a Comment